Хууль

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 4-р сарын 29

«SalesAI by Buildry» нь Монгол улсын хуулийн этгээд «Buildry Ai» LLC-ийн харьяалалтай. Энэхүү бодлого нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тодорхойлно.

1. Цуглуулдаг мэдээлэл

Үйлчилгээг ашиглах үед бид дараах мэдээллийг цуглуулна:

  • Бүртгэлийн мэдээлэл: Facebook-ээр нэвтрэх үед таны нэр, и-мэйл, профайл зураг, Facebook ID.
  • Хуудасны мэдээлэл: холбосон Facebook Page болон Instagram Business Account-ын нэр, access token, метадата.
  • Мессежийн өгөгдөл: Page-руу ирсэн / илгээсэн мессежийн агуулга, илгээгчийн PSID/IGSID, хавсралт.
  • Бизнесийн мэдлэг: таны оруулсан бүтээгдэхүүн, мэдлэгийн сан, FAQ, тохиргооны параметрүүд.
  • Төлбөрийн мэдээлэл: QPay / Bonum гүйлгээний лог, дансны мэдээлэл (картын бүрэн дугаар хадгалагддаггүй).
  • Хэрэглээний мэдээлэл: үйлчилгээг хэрхэн ашигладаг, IP хаяг, хөтөч, төхөөрөмжийн мэдээлэл.

2. Мэдээллийг ашиглах зорилго

Бид цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашиглана:

  • Үйлчилгээг ажиллуулах — таны Page-ын харилцаа, захиалга, мессежийг удирдах.
  • AI автомат хариултыг таны мэдлэгийн сан, бүтээгдэхүүний жагсаалтад тулгуурлан үүсгэх.
  • QR төлбөр хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах, баримт илгээх.
  • Үйлчилгээний шинэчлэл, аюулгүй байдлын мэдэгдлийг таньд хүргэх.
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах, алдааг засах, дэмжлэг үзүүлэх.

3. Facebook болон Instagram-ын өгөгдөл

Бид Meta Platform-ын API ашиглан Facebook Page болон Instagram Business Account-ын өгөгдөлд хандана. Meta Platform Terms болон Developer Policy-г бүрэн мөрдөнө. Зөвхөн Facebook Login-ээр таны зөвшөөрсөн permission-ы хүрээнд өгөгдөлд хандана. Meta API-аас авсан мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, хуваалцахгүй.

4. Өгөгдлийн хадгалалт ба аюулгүй байдал

Таны өгөгдөл нь PostgreSQL-д шифрлэгдэж, TLS 1.2+ холболтоор дамжина. Хандалтын токен, нууц үг нэмэлт шифрлэлттэй хадгалагдана. Зөвхөн эрх бүхий серверийн процесс таны өгөгдөлд хандана. Бид rate limiting, prompt injection detection, IP-тулгуурласан threat detection, автомат бэкап зэрэг стандарт хамгаалалтыг хэрэгжүүлдэг.

5. Өгөгдлийг хадгалах хугацаа

Таны бүртгэл идэвхтэй хугацаанд өгөгдлийг хадгална. Page салгасан эсвэл бүртгэлээ устгасан тохиолдолд холбогдох өгөгдөл 30 хоногийн дотор бүрэн устана. Та хүссэн цагтаа Өгөгдөл устгах хуудаснаас шууд хүсэлт илгээж болно.

6. Таны эрх

Та дараах эрхтэй:

  • Өөрийнхөө тухай бидэнд хадгалагдаж буй өгөгдлийг үзэх.
  • Алдаатай мэдээллийг залруулахыг шаардах.
  • Өгөгдлөө устгахыг шаардах.
  • Facebook-ын тохиргооноос манай апп-ын permission-ыг хэдийд ч цуцлах.
  • Санал гомдолтой бол Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандах.

7. Бодлогын шинэчлэл

Энэхүү бодлогыг бид шинэчлэх эрхтэй. Томоохон өөрчлөлт орох тохиолдолд таны и-мэйл хаяг эсвэл дашборд мэдэгдлээр мэдээлнэ.

8. Холбогдох хаяг

Асуулт, гомдол, өргөдөл байвал info@buildry.cloud хаягаар холбогдоно уу.