Хэрхэн ажилладаг вэ?

DM-ээс банкны данс хүртэл — 3 алхам.

01
Хэрэглэгч DM бичнэ

Messenger эсвэл Instagram-аас үнэ асуух, бүтээгдэхүүн сонгох, захиалга өгөх — ердийн чат шиг.

02
AI 3 секундэд хариулна

Танай knowledge base + бүтээгдэхүүн каталогийг ашиглан, текст / зураг / дуу гэдгээс үл хамаарна.

03
Орлого данс руу

QPay-р төлөгдмөгц орлого таны банкны данс руу шууд орно. Шөнө ч ажиллана.

🔥 Шинэ үйлчилгээ

Post Commerce — постыг борлуулалт болгоно

Постыг борлуулалт болгох боломжтой шинэ үйлчилгээ нэмэгдлээ. Та постоо оруулаад тухайн постны ард ямар бүтээгдэхүүн борлуулах, ямар үйлчилгээ үзүүлэхээ тохируулахад л болно. 😮

😱 Монголд АНХ УДАА
1
Пост үүсгэх

Facebook / Instagram-д бараагаа сурталчилсан пост оруулна. Дүрэм нь — тухайн пост ямар бараа борлуулахыг тохируулна.

2
Коммент бичсэн → авто DM

Хэрэглэгч пост дор коммент бичсэн даруйд AI хувийн DM-р холбогдож, шаардлагатай мэдээллийг (утас, тоо хэмжээ) автомат цуглуулна.

3
Шууд нэхэмжлэл

Мэдээллээ авч дуусмагц QPay нэхэмжлэл шууд DM-р явна. Хэрэглэгч төлбөрөө хийсэн даруйд автомат баталгаажилт + бараа дижитал хэлбэрээр (тохируулсан бол) шууд илгээгдэнэ.

Хэнд хэрэгтэй вэ?
  • Онлайн дэлгүүр
    Пост бүрд жижиглэн худалдаа явуулдаг — комментийг автомат захиалга болгож хөрвүүлнэ.
  • Facebook, Instagram live — бүтээгдэхүүн танилцуулах, борлуулах
    Live-н үеэр коммент үерлэх үед AI хувь хүн бүрд DM явуулж захиалга авна. Live-н дараа төлбөр цуглуулсаар үлдэнэ.
  • Сургалтын төлбөр, арга хэмжээний бүртгэл
    Бүртгэлийн post — комментлох → автомат бүртгэлийн форм + QPay нэхэмжлэх. Гар.аар bookkeeping хийх шаардлагагүй.
Туршиж үзэх

Starter (149,900₮/сар)-аас дээш багцад орсон.

3 хоног үнэгүй

Шөнө ч ажиллах AI борлуулагчаа асаа.